DDbee Store

Powerbank-тай онгоцоор хэрхэн зорчих вэ?

Сүүлд шинэчилсэн: 2026-10-19

Пауэр банк лити-ион батерейтай тул онгоцонд тусгай дүрмээр авч явдаг. Хаашаа ч нисэхэд мөрдөх үндсэн дүрэм доор байна. Улс бүрийн нэмэлт шаардлагыг нисэх газраа сонгоод хараарай.

Хаашаа ч нисэхэд

  • Зөвхөн гар тээшинд авч явна — бүртгэлийн ачаанд хэзээ ч хийхгүй.
  • 100Wh (≈ 27,000mAh) хүртэл чөлөөтэй, 100–160Wh агаарын тээврийн компанийн зөвшөөрөлтэй, 160Wh-аас дээш хориотой.
  • Нэг зорчигч 2 ширхэг хүртэл пауэр банк авч явна.
  • Онгоцонд пауэр банкаа цэнэглэхгүй, түүгээр утас зэрэг төхөөрөмж цэнэглэхгүй.

Хаашаа нисэх вэ?

  • Нэг хүн 2 ширхэг хүртэл. 100Wh хүртэл чөлөөтэй, 100–160Wh агаарын тээврийн компанийн зөвшөөрөлтэй, 160Wh-аас дээш хориотой.
  • Багтаамж (Wh, эсвэл mAh ба V) нь пауэр банкийн их бие дээр тод хэвлэгдсэн байх ёстой. Бичиг нь арилсан, уншигдахгүй бол хураана.
  • Хятадын дотоодын нислэгт 3C (CCC) тэмдэггүй, тэмдэг нь тод бус эсвэл үйлдвэрлэгч нь эргүүлэн татсан загварын пауэр банк хориотой (2025.06.28-аас).
  • Онгоцонд пауэр банкаар төхөөрөмж цэнэглэхгүй, пауэр банкаа ч цэнэглэхгүй. Асаах товчтой бол нислэгийн турш унтраасан байна.

Улаанбаатараас Бээжин зэрэг олон улсын шууд нислэгт 3C тэмдэг заавал биш. Харин Хятадад дотоодын нислэгээр үргэлжлүүлэн нисэх бол 3C тэмдэгтэй пауэр банк авч яваарай — хураагдсаныг буцааж өгдөггүй.

Пауэр банкаа шалгах

Дүрэм багтаамжийг ватт-цаг (Wh)-аар хэмждэг. Шошгон дээр Wh бичээгүй бол Wh = mAh × V / 1000 гэж тооцно (V нь ихэвчлэн 3.7V).

Багтаамжаа шалгах

74 WhГар тээшинд зөвшөөрнө

Аялалдаа тохирох пауэр банк сонгоорой

Загвар бүрийн багтаамжийг бүтээгдэхүүний хуудаснаас харж, дээрх дүрэмтэй тулгаарай.

Манай бүх зөвшөөрөгдсөн загваруудтай танилцах

Энэхүү мэдээлэл 2026-10-19-ны байдлаар дээрх албан ёсны эх сурвалжид үндэслэсэн. Дүрэм өөрчлөгдөж болох бөгөөд эцсийн шийдвэрийг агаарын тээврийн компани болон нисэх буудлын аюулгүй байдлын алба гаргана.

Асуух зүйл байна уу?

Пауэр банк сонгоход тусламж хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой.

Утас
7220-4892